LogoLogoLogo

Нүүр

Тухай

Тооцоолуур

Каталог

Сэтгэгдэл

Асуулт

Hero
#өвлөөс урьтаж дулаалцгаая!
Hero

Дэлгэрэнгүй

ТУХАЙ

Дулаанбаатар бол цэвэр агаартай, дулаан comma, эрүүл хотыг хамтдаа бүтээх үндэсний хөдөлгөөн юм.
Энэ хөдөлгөөн нь Улаанбаатарын иргэн бүрийн оролцоо, санаачилгаар гэр, байшингаа зөв дулаалж, утааг багасгах, эрчим хүчээ хэмнэх comma, тав тухтай амьдрах commaнөхцөлийг бүрдүүлнэ.

ТООЦООЛУУР

Дулаалгаа хийх нь хэр хэмнэлттэй вэ?

1. Сууцны төрөл сонгох
Байшин
Байшин
check
Гэр
Гэр
check
КАТАЛОГ

Дулаанаа хэрхэн хадгалж болохыг судлаарай

Дээвэр

Arrow Right
Дээвэр

Цонх

Arrow Right
Цонх

Ханa

Arrow Right
Ханa

Шал

Arrow Right
Шал

Байшин

Arrow Right
Байшин

Гэр

Arrow Right
Гэр
TechCorp
DataFlow
CloudSync
NetWorks
ByteSoft
CodeLab
DevTools
AppCore
WebFlow
PixelPro
GridSys
LogicSoft
TechCorp
DataFlow
CloudSync
NetWorks
ByteSoft
CodeLab
DevTools
AppCore
WebFlow
PixelPro
GridSys
LogicSoft
СЭТГЭГДЭЛ

Дулаан шийдэл төслийх хүрээнд байшингаа дулаалсан иргэд

Намуунцэцэг

Нялх хүүхэдтэй айлын хувьд хүүхдээ дааруулчих гээд, нэг бол халууцуулчих гээд байдаг. Гэхдээ одоо өөрсдөө гэрийн температураа тохируулдаг болсноор манай гэр илүү дулаахан, нэг хэмтэй болж, амар байгаа.

Намуунцэцэг

Өмнөговь

Намуунцэцэг
CHIP хэрэглэгч Мөнхцэцэг

ЧИП багцыг ашигласны дараа манай гэр тогтсон температурт халдаг болсон, хүүхдүүдэд маш тухтай байдаг.

CHIP хэрэглэгч Мөнхцэцэг

Улаанбаатар

CHIP хэрэглэгч Мөнхцэцэг
Л. Энх-Амгалангийн гэр бүл

Урд нь гал түлж утаа униартай өвөлжиж халалдаа халж, хөрөхдөө хөрч гал түлэхэд нэг хоногт 2-3 цаг зарцуулдаг байсан. Одоо ЧИП-ийн буянгаар гал түлэхгүй цаг хугацаагаа өөрийгөө хөгжүүлэх, йог, фитнест зориулаж үр хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч байгаадаа баяртай байна.

Л. Энх-Амгалангийн гэр бүл

Улаанбаатар

Л. Энх-Амгалангийн гэр бүл
А.Эрдэнэбилэг, Г.Энхцэцэг

Галлахгүй бол л их хүйтэн яаж ч галласан дулаан алдагдалтай байсан. Дулаан шийдэл төслийнхөн ирж үзээд дулаалж өгсөнд их баярлаж байна. Цонх, дээвэр, хана болон суурь дулаалсан. Суурь дулаална гэж сонсож байгаагүй. Манай ач зээ хөл нүцгэн гэрт явахад ерөөсөө даарахгүй. Агааржуулалт хийсэн, чухал байдаг юм байна. Байшинг дулаалсан бол заавал агаар сэлгэлттэй байх ёстой түүгээрээ дулаан алддаг. Одоо өглөө, оройдоо нэг л гал түлдэг. Өмнөх шигээ үнс, тоос бужигнахгүй. Угаар үнэртэхгүй. Энэ жил маш сайхан дулаахан өвөлжлөө. Үнэхээр үр өгөөжтэй юм байна. Гаднаас орж ирэхдээ удан орхиж явсан хүйтэндээ хамаг юм хөлдлөө гэж бодохгүй ажилдаа яваад ирдэг болсон. Их тав тухтай. Шөнө унтахад 12 цаг гэхэд л хүйтрээд ирдэг байсан. Одоо бол 20°С-оос буухгүй галласан үед 28-30°С байдаг. Анх өөрсдөө зөндөө худлаа дулаалдаг байсан байна. Хүмүүс өөрсдөө тааж дураараа оншлоод дуулалдаг. Бид ч бас тэгдэг байсан. Цонхны завсраар алдаг гэж ярихаас ханаар, таазаар алдаж байгаагаа мэддэггүй. Түлшинд ч хэмнэлттэй. Агаар, орчин гэр хүртэл цэвэрхэн. Утаа тоосгүй эрүүл орчин. Дулаан шийдэл төсөлд хамрагдаад эдийн засаг болоод бие сэтгэлийн талаар ч ер нь үнэхээр сайхан дулаахан өвөлжлөө.

А.Эрдэнэбилэг, Г.Энхцэцэг

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо

А.Эрдэнэбилэг, Г.Энхцэцэг
Энх-Амгалан

Жилд 250-300 мянган төгрөгний хэмнэлт гардаг. ЧИП багц хэрэглэхэд гэрийн хэм нэг температурт байдаг. Нялхас хүүхдүүд өвөл өвчлөх нь маш багассан. Дулаан орчинд чөлөөтэй тоглож наадах боломж нь бүрдсэн байдаг учраас эрүүл саруул өсч торниж байна.

Энх-Амгалан

Баянхонгор

Энх-Амгалан
Баасанхүү

ЧИП багцын хэрэглэгч болсноор гэрт олон эерэг өөрчлөлтүүд гарч байна. Жишээ нь өмнө нь өглөө 6 цагт босч гал түлдэг байсан бол одоо 8 цагт босдог болсон. Ингэснээр өдрийн 8 цагийн нойроо бүрэн авдаг болсон. Зарим үед хүүхдүүдээ орхиод гадуур ажил амжуулах үе тохиолддог. Энэ үед хүүхдүүд даарч байгаа байх, галд түлэгдэх вий гэсэн айдасгүй болсон.

Баасанхүү

Говь-Алтай

Баасанхүү
Чип багц хэрэглэгч

Өмнө нь гэр маань хурдан хөрч халдаг байсан бол одоо жигд дулаантай бас тав тухтай өвөлждөг болсон

Чип багц хэрэглэгч

Өмнөговь

Чип багц хэрэглэгч
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн 'Сургагч өрх'

Манай байшин 50мкв талбайтай, Хялбар шийдлийн дулаалгын аргаар цонх, яндан, хаалгаа дулаалсан. Мөн “Сургагч өрх” болж таван хөршдөө мэдээлэл хүргэж цонх, хаалга зэргийг нь дулаалуулж зургаар баталгаажуулан сайн дурын идэвхтэнд илгээгээд дээврийн дулаалга авсан. Дулаалгын үр дүн илт мэдрэгдсэн. Өдөрт 2 шуудай нүүрс хэрэглэдэг байсан бол 1 шуудай болж багассан. Гэр дулаахан болохоор их тухтай, цэвэрлэгээ хийхэд урамтай, ариун цэвэр талаасаа их ахиц гарсан. Хүүхдүүд маань энэ өвөл ханиад хүрээгүй. Эдийн засгийн хувьд бид их хэмнэлт хийсэн, хэмнэсэн мөнгөөрөө бид өөрсдийгөө урамшуулж шарах шүүгээ худалдан авсан. Яндангаа дулаалснаар хажуу талаараа ус орж, ханан пийшингийн шавар нурах нь зогссон.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн 'Сургагч өрх'

Улаанбаатар

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн 'Сургагч өрх'
Б.Мөнхзул

Манайх Дулаан шийдэл төсөлд хамрагдаад гадна ханын дулаалга хийлгэсэн. Маш зузаан хөөсөөр хийсэн маш дулаахан болсон. Дээврийн дулаалга чухал байдаг юм байна. Дээвэрт чулуун хөвөнг ашиглаж дулаалгаа хийлгэсэн. Дулаан алдалдал маш бага болсон. Энэ жил манайх гал түлэхгүйгээр, тень ашиглаж байгаа. Ингэснээр нүүрс түлээний мөнгө хэмнэгдсэн. Цахилгааны мөнгө бага гарч байна. Зардал багассан. Дээр нь маш тухтай амьдарч байна. Өмнө нь манайх дулаан алдагдал ихтэй байхад өдөртөө 2-3 удаа нүүрс түлдэг байсан. Мэдээж гал түлж байгаа болохоор үнс, тоос бужигнана. Хана утаа тортогоос болж харлана. Одоо тийм асуудал байхгүй. Цэвэрхэн байхаар агаарын бохирдолгүй. Дулаан шийдэл төсөлд хамрагдснаар зөндөө асуудал шийдэгдсэн. Гэртээ загас тэжээж болохооргүй хүйтэн байсан бол тэжээж болж байна. Маш тухтай байна.

Б.Мөнхзул

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо

Б.Мөнхзул
Чип багц хэрэглэгч

Урьд нь манайх гал түлдэг байхад хүүхдүүд халуун гэрээс гарч гүйгээд ханиад хүрчихдэг байсан. Халаагуур тавьснаар давуу тал нь үр хүүхдүүд маань ханиад хүрэх нь гайгүй болсон, эмийн зардал бол багассан.

Чип багц хэрэглэгч

Сонгинохайрхан дүүрэг

Чип багц хэрэглэгч
Д. Эрдэнэчимэг

Манайх байшингийн дулаан алдагдал буурч дулаахан болсон. Анх хороон дээр зохион байгуулсан Хялбар шийдэл аяны сургалтад хамрагдсан. Хүн өөрөө санаагүй өөрийнх нь дэргэд байдаг материалаар дулаалга хийж болдог гэдгийг тэр сургалтаас олж мэдсэн. Сургалтын үеэр макетан дээр ажиллуулаад байшингийн энэ хэсгийг ийм материалаар ингэж дулаалдаг гээд зааж өгсөн. Сургалт дуусаад гарахад надад өгсөн гарын авлагын зааврыг дагаж гэрийнхээ хаалгыг дулаалсан. Ер нь их сэрүүхэн хонодог байсан. Дараа өглөө босоход мэдэгдэхүйц дулаахан болсон. Хоёр өдрийн дараа би дахиад номоо харж байгаад шалаа картон цаасаар дулаалсан. Энэ маягаар өдөр бүр нэг нэг алхмаар гарын авлагын зааврын дагуу бүх хэсгүүдэд дулаалга хийсэн.

Д. Эрдэнэчимэг

Улаанбаатар

Д. Эрдэнэчимэг
С. Зориглон

Хөрш Эрдэнэчимэг маань манайд орж ирээд, надад дулаалга хийхийг зааж өгсөн. Бид хоёр хамтран гарын дор материалаар манай гэрийн хаалга, цонх, шалыг дулаалсан. Өөрт байгаа материалаар дулаалга хийсэн нь үр дүнтэй болж сийгэлт мэдэгдэхүйц багассан шүү.

С. Зориглон

Улаанбаатар

С. Зориглон
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн

Манай байшин 50мкв талбайтай, Хялбар шийдлийн дулаалгын аргаар цонх, яндан, хаалгаа дулалсан. Дулаалгын үр дүн илт мэдрэгдсэн. Гэр дулаахан болохоор их тухтай, цэвэрлэгээ хийхэд урамтай, цэвэрхэн тохилог байх талаасаа их ахиц гарсан.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн

Улаанбаатар

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн
Ч.Сарантуяа

Ерөнхийдөө дулаалга хийлгээгүй байхдаа өдөрт 2 шуудай нүүрс түлдэг байсан. Энэ жил 1 шуудай хагас нүүрс түлсэн. Гэрийн доторх хэм 22-23°С-аас буурсангүй. Өглөөнөөс орой хүртэл цонх онгорхой байсан ч хүйтэн байсангүй. Түлш зарцуулалт маш их хэмнэгдсэн. Шахмал түлшинд маш том сул тал байдаг нь их тортог гардаг. Гэрийн тавилгыг хэд ч арчаад ч нүүрсний хар тортог их гардаг байсан. Энэ жил 1 дүгээрт тортог багассан.2 дугаарт байнгын галлагаа хийхгүй учраас гаргаж байгаа утаа бага. Агаарын бохирдол багатай. Тэр нь бидэнд маш их таалагдсан.

Ч.Сарантуяа

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо

Ч.Сарантуяа
АСУУЛТ

Түгээмэл асуултууд

Find clear answers to the most common questions about Dulaanbaatar.

Дулаанбаатар гэж юу вэ?

Plus

How does Dulaanbaatar help me keep my home warmer?

Plus

Do I need special tools or materials?

Plus